Аймгийн төвд мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-26 15:44:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын энэ сарын 23-ны өдрийн 375 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрт мотоциклын хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал түр хориглов.

Учир нь сүүлийн үед замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсэж, авто замын нөхцөл хүндэрч байгаа тул замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй зөрчил, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү арга хэмжээ авчээ.

Дээрх захирамжийн биелэлтэд тус аймаг дахь Цагдаагийн газрын Замыг цагдаагийн тасаг хяналт тавьж ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ