Цагааннуурын боомт шинэ жилийн баяраар хоёр өдөр амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг
дэвсгэрт орших Цагааннуурын хилийн боомт Шинэ жилийн баяраар хоёр хоног амарна
гэж тус аймаг дахь Гаалийн газраас мэдээллээ.
Тодруулж хэлбэл, энэ 31-ний өдөр болон нэгдүгээр
сарын 1-ний өдөр ажиллахгүй.
Учир нь ОХУ-д 12 дугаар сарын 31-ний өдөр бүх нийтээр
амарна. Манай улсад нэгдүгээр сарын 1-ний өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр
болгон хуульчилсан байдаг.
Харин нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хуваарийн дагуу
хэвийн ажиллах ажээ.