Д.Анар кураш бөхийн дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-23 12:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын харцага, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Доржийн Анар Казахстанд болсон кураш бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга болов.


Мөн -100 кг-д барилдсан аймгийн арслан У.Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Д.Анар энэ жил Монголд анх удаа болсон казах курес бөхийн Ази тивийн АШТ-д, мөн Киргизийн курош бөхийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус түрүүлж, монгол түмнээ баярлуулсан билээ.

Холбоотой мэдээ