Малайзын “Tour de selangor” уралдаанд Э.Марал-Эрдэнэ III байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-20 15:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын мэргэжлийн дугуйчдын “Tourde selangor” уралдааны 2 дахь гараа пүрэв гарагт дуусав.


Уралдаанд олон орны шилдэг тамирчид хурдаа сорьсноос монгол дугуйчин, ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ  III байрт шалгарлаа. Тэрбээр тус гарааны 600 км замыг 4:03:05 цагт туулсан амжилтаар хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний өмнө Япон, Австралийн дугуйчид барианд орсон байна.

Холбоотой мэдээ