Б.Эрдэнэхуяг: Хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, олон нийтийн оролцоог хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-19 14:47:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас өчигдөр зохион байгуулсан “Банкны салбарын шинэчлэл” онол практикийн бага хурлаар банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийг түлхүү хөндсөн.

Энэ талаар Төвбанкнаас хийхээр төлөвлөөд буй ажлын талаар Монголбанкны Хууль, эрх зүйн газрын эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягаас тодрууллаа.

Тэрээр, эрхзүйн шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад байгааг дуулгаж, тэр дундаа банкны салбартай холбоотой, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, банкин дээр хүндрэл үүссэн нөхцөлд түүнийг төрөөс, татвар төлөгчдийн мөнгө төсвөөр биш, банкуудын хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдийн зээлийн, эрсдлээ даасан хөрөнгө оруулагчдийн тусламжтайгаар нөхөн сэргээх, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэлийг хийхээр 70 хувьтай боловсруулж байна гэв.


Өнгөрсөн хугацаанд батлагдсан хуулиудыг дурдахдаа, Төвбанкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, дээрээс нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиудыг нэрлэж байв. Ирэх онд Монголбанкнаас суурь бодлогын шинж чанартай хэм хэмжээнүүдийг бий болгон, цаашид хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

Энд санхүүгийн салбарын хэрэглэгч үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалах, зээлдэгч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг зохицуулах гэсэн дэд бүтэц рүү чиглэсэн үйл ажиллагаан дээр анхаарч энэ талын хуулиудыг оруулж ирж байна гэдгээ илэрхийллээ.

Үүнээс гадна 2010 оны хямралаас хойш өөрчлөгдөн ирж буй банкны хяналт шалгалтын олон улсын стандартуудын дагуу банк нь тухайн эрсдэл болон алдагдлыг өөрөө дааж чадах өөрийн хөрөнгө бүхий сайн засаглалын удирдлагыг хэрэгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцлов. Энд энгийн хувьцааны чанарыг сайжруулах, банкны удирдлагыг олон нийтийн болгож хяналтыг бий болгон оруулж ирэх зэрэг ажил орж байна. Эдгээрийг ирж буй онд хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.

Тодруулбал, 2020 онд Төвбанкнаас хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын талаарх үндсэн чиглэлд банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах замаар банкны санхүү болон удирдлагад олон нийтийн оролцоог бий болгож, ингэснээр банкинд хөрөнгө оруулах гэж буй, хадгаламжаа байршуулах гэж буй мэдээллийг ил тод болгох зохицуулалтыг хийх нь. Ийм байдлаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна гэв.

Ингэхгүйгээр өмнө нь татан буугдсан хэд хэдэн банкны жишээнээс харахад, банкны стратегийн шинж чанартай томоохон шийдвэрийг цөөн тооны этгээд дангаар гаргаж байв.

Нэг ёсондоо дотоод хяналтын болон зохистой засаглалын орчин оновчтой бус байсан. Үүнээс болж томоохон эрсдэл үүсэх, хүлээх нөхцөлийг бүрдүүлж байв. Гол нь одоо болон өмнө нь мөрдөж байсан байсан Банкны хууль тогтоомжид банкинд хувь эзэмших дээд болон доод хувь хэмжээг хуульчлан зааж тогтоогоогүй ирсэн. Нэг ёсондоо энэ талын зохицуулалт огт байхгүй ирснийг хэлж байна. 

Б.Болд

Холбоотой мэдээ