Украин улсад оюутан суралцуулах сонгон шалгаруулалт зарлав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-12-18 08:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020-2021 онд Бүгд найрамдах Украин улсад оюутан суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

Нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, Анагаах ухааны чиглэлээр суралцуулна.

Бакалаврын түвшинд ЕБС-ийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны байх шаардлагатай.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн цахим өргөдөл, суралцаж буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг, 15000 төгрөгийн бүртгэлийн хураамж төлсөн баримт, гадаад паспорт зэргийг бүрдүүлнэ.

ЕБС-ийн төгсөх ангийн иргэн цахим өргөдөл, сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг, сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 15000 төгрөгийн бүртгэлийн хураамж төлсөн баримт, Гадаад паспорт бүрдүүлнэ.

Бүртгүүлэхдээ энэ сарын 17-нээс 1 сарын 17-ны өдрийн 12.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар шинээр эрх нээж бүртгүүлнэ.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг БСШУСЯ-ны 51-267131 утсаар  09-12.00 цагийн хооронд  авах боломжтой.

Холбоотой мэдээ