Энэ онд цэцэрлэгийн орны тоо 650-аар нэмэгджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-13 21:50:35

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 8165 хүүхэд байгаагаас энэ онд 7595 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Энэ нь өмнөх оноос 4.5 хувиар, 2016 оноос 10 хувиар өсчээ. Хүүхдийн цэцэрлэгүүдийн хувьд 76 хувь нь стандарт хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай болсон байна. Энэ онд Улаангом сумын 3, 6, 9-р цэцэрлэгийн барилгад өргөтгөл шинээр барьсан бол 2, 12-р багт шинээр цэцэрлэг барьж тус тус ашиглалтад оруулаад байна. Ингэснээр аймгийн хэмжээнд цэцэрлэгийн орны тоо 650-иар нэмэгдэж, ачаалал бууран хүүхдүүд ая тухтай орчинд сурч, хүмүүжих боломж бүрджээ.

Одоогоор Зүүнговь, Тариалан сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа бөгөөд харин Малчин, Зүүнхангай, Өмнөговь, Хяргас сумын Хүүхдийн цэцэрлэгт их засвар хийж ашиглалтад оруулаад байна. 

Холбоотой мэдээ