Казах хэл, уран зохиолын багш нарын олон улсын тэмцээн ирэх онд Кос-Агач мужид болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-13 13:58:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас казах хэл, уран зохиолын багш нарын олон улсын тэмцээнийг энэ сарын 11-13-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгууллаа.

Багш нарын ур чадварыг дээшлүүлэх, үндэсний зан заншлаа сурталчлах, харилцан туршлага солилцох зорилготой уг тэмцээнд Баян-Өлгий аймаг болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кос-Агач мужаас 15 багш оролцлоо. Багш нар өөрийгөө танилцуулах, уран уншлага, асуулт-хариулт,  багшлах ур чадвараа сорих зэргээр өрсөлдөв.

Тэмцээнд шүүгчдийн шийдвэрээр Өлгий сумын Дарын цогцолбор сургуулийн багш З.Бахытбек тэргүүн байрны шагнал хүртэж, Сагсай сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш Н.Мая, ОХУ-ын Кос-Агач мужийн багш А.Карина, Өлгий сумын лаборатори гуравдугаар сургуулийн багш  Т.Аманжол, Заид сургуулийн багш Е.Еркегүл, Цэнгэл сумын нэгдүгээр сургуулийн багш Х.Еркежан, Улаанхус сумын хоёрдугаар сургуулийн багш К.Аманкелди дар удаах байруудад шалгарлаа.  

Казах хэл, уран зохиолын багш нарын олон улсын тэмцээн 2020 онд ОХУ-ын Кос-Агач мужид болно.

Холбоотой мэдээ