Ахмадын асрамжийн газрын барилгад энэ жил их засвар хийж өргөтгөл барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-11 18:33:10

Увс /МОНЦАМЭ/. Түргэн суманд байрладаг Баруун бүсийн ахмадын асрамжийн газрын барилгад энэ жил их засвар хийж, өргөтгөл барьснаар асруулагчдын амьдрах орчин нөхцөл сайжирсан байна.

Ингэснээр 2019 онд Ахмадын сувилалд 543 ахмад настан амарч сувилуулан сэргээн засах үйлчилгээнд хамрагджээ. Ахмадын сувилал өргөжсөнөөр орны тоо нэмэгдэж, ая тухтай орчинд жилдээ 800 гаруй ахмад амарч сувилуулах боломжтой болсон байна. Иймээс ирэх жилээс эхлэн Ахмадын сувилалд амрах ахмадуудын тоог нэмэгдүүлж, 19 сумын ахмадыг хамруулж ажиллах юм байна.   

Энэ онд ахмад настны Насны хишиг үйлчилгээнд аймгийн 2998  ахмад настан хамрагдаж, 470 сая төгрөг хүртжээ.

 

Холбоотой мэдээ