Өсвөрийн 512 бөхийн “Аваргын гараа” барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-05 10:43:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аваргын гараа” 512 хүүхдийн барилдаан 12 дугаар сарын 8-ны ням гарагт Бөхийн өргөөнд болно.


Энэхүү барилдааныг Монгол Улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны тавдугаар тогтоол, 2014 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн хүүхдүүдийг үндэсний бөхийн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, барилдааны арга барил, ёс заншил, өв уламжлалыг өвлүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж.


Тус барилдаанд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн сургууль цэцэрлэгийн 5-8 насны хүүхдүүд барилдах бөгөөд тодруулбал таван настай 128, зургаан настай 128, долоон настай 128, найман настай 128 өсвөрийн бөх иж бүрэн өмсгөлтэй зодоглох юм.


Тэмцээний техникийн зөвлөгөөн 12 дугаар сарын 5-ны 11 цагаас 76 дугаар сургуульд болно.

 

Барилдааны үеэр Аварга сургуулийн оюутнуудын монгол бөх болон уран гимнастик, аэробекийн үзүүлэх тоглолт болох юм байна.

Холбоотой мэдээ