Өдөрлөгт 180 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-05 22:14:54

Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүртээмжтэй- Ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцаж, бусадтай адил тэгш эрх эдлэх боломжийг олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих зорилго дор зохион байгуулав.

Мөн энэ өдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргах, сурталчлан таниулах, түүнчлэн хөгжөөнт уралдаан тэмцээнүүдээр өөр хоорондоо өрсөлдөх боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. 

Тус өдөрлөгт Хэрлэн, Баянхутаг, Өлзийт, Мөрөн сумын нийт 180 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэд Дартс, Хонхот ширээний теннис, Шагайн наадгай, танин мэдэхүйн “Алтан хонх” зэрэг тэмцээнээр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан тэмцээнүүдэд оролцсон багийн дүнгээр Баянхутаг сумын “Баянхутаг” баг шилдгээр шалгарч шилжин явах цом гардан авлаа.

Холбоотой мэдээ