Буриад бөхийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 15:51:47

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд буриад бөхийн барилдааныг жил бүр  зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Энэхүү арга хэмжээ нь буриад ястны уламжлалт өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилготой бөгөөд сумын ЗДТГ, “Аварга” ДС-ийн зөвлөх багш, Улсын начин Г.Пүрэв-Очир, Улсын заан Ч.Батзориг нарын санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах гэж байна.

Барилдаан 5-р сарын 7-8-нд болох бөгөөд хоёр насны ангиллаар багийн аварга шалгаруулах аж. Мөн хүүхдийн буриад бөхийн барилдаан, буриад сур харваа, хурдан дааганы уралдаан зохион байгуулахаас гадна “Бөхийн овоо” босгохоор төлөвлөжээ. Арга хэмжээнд оролцогчид нутаг нутгийн чулуу болон модны гурван суулгацын хамт  авч очин Бөхийн овоог босгох аж.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ