Бөх, морь цоллоочид уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:47:21

Үндэсний их баяр наадам ойртсон энэ өдрүүдэд мартагдаж орхигдох шахсан уламжлалт өв соёл, язгуур урлагийг сэргээн хөгжүүлэх, олон түмэнд сурталчлах нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Аймгийн БСГ, Уртын дууны холбоо хамтран “Хурдан морь, хүчит бөх цоллоочдын сургалт, анхдугаар уралдаан”-ыг ХГБХХэлтэс буюу хуучнаар Хүүхдийн төлөө төвийн зааланд өчигдөр эхэлсэн. Уг уралдааны шилдгүүд энэ лхагва гарагт тодорно.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд хот хөдөөгийн ардын авъяастнууд, дунд сургуулийн сурагчид оролцож, Хурдан морины цол, хүчит бөхийн цол чимэг дуудах гэсэн сэдвүүдээр номын дуу сонсож байна.

“Хурдан морь, хүчит бөх цоллоочдын сургалт, анхдугаар уралдаан”-ыг Дорнод аймгийн Хөгжлийн сан, аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, аймгийн ХГББХХ, БТСГ, Бөхийн холбоо, МСУХ зэрэг төрийн болон ТББ-ууд дэмжин оролцож байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ