ЕБС, цэцэрлэгүүдэд компьютер гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-29 10:20:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газраас ирүүлсэн компьютеруудыг зарим төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх ёслол Нийслэлийн боловсролын газарт өчигдөр болов.

Сөүл хотын Боловсролын газраас нийслэлийн сургуулиудын мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр тодорхой тооны компьютер явуулдаг бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн сургалт явуулах материаллаг баазыг бүрдүүлэх эх үүсвэр болж байгааг албаныхан хэллээ.

2010 оноос хойш 1900 компьютер ирүүлснийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилан түгээсэн байна.

Холбоотой мэдээ