Туркийн ойн бүс 22.9 сая га болно

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-22 15:20:56
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн ойн бүс 2020 оны сүүлээр 22.9 сая га болж өргөжнө гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.


Энэ сарын 11-нд бид 11 сая суулгац тарих томоохон ажлыг эхлүүлсэн гэж тэрбээр Туркийн Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн зөвлөлийн 3-р хурлын үеэр дурдаад, ойн бүс болон ойн санг өргөжүүлж, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах ажилд бид маш их хөрөнгө оруулалт хийж байна гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр, Туркийн хөдөө аж ахуйн бодлого нь хүнсний аюулгүй байдалд суурилсан бодлого бөгөөд бид үүнд эрсдэл учруулах алхмаас зайлсхийх хэрэгтэй гэж мэдэгдээд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг стратегийн ач холбогдол бүхий салбаруудын нэг адил дэмжиж байгаа гэдгийг онцлон тэмдэглэв.


Түүний мэдээлснээр, энэ онд Туркийн Хөдөө аж ахуй, Ойн яамны төсвийн талаас илүү хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зарцуулж байгаа нь өнгөрсөн оныхоос 37 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Эцэст нь тэрбээр усны үр ашигтай хэрэглээг бий болгох зорилгоор усны тухай хууль батална хэмээн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ