Авто тээврийн төвөөр өдөрт 250-300 орчим зорчигч үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-20 21:20:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвөөр өдөрт 250-300 орчим зорчигч үйлчлүүлж байна.


Тодруулбал, Говь-Алтай-Улаанбаатар, Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд одоогоор өдөрт 300 орчим зорчигч, оюутан сурагчдын амралтын үеэр өдөрт 45 хүний суудалтай том оврын 14 автобус 650 орчим зорчигчдод үйлчлүүлдэг хэмээн тус аймаг дахь Авто тээврийн төвийн Тээвэр зохицуулагч Д.Эрдэнэбилэг мэдээллээ. 

Дээрх чиглэлүүдэд “Аяны зам-Алтай” ХХК, “Бид анд нар” ХХК-ийн 40 орчим жолооч том оврын нийтийн тээврийн автобусаар зорчигчдыг тээвэрлэж буй бөгөөд өдөр бүрийн 10, 15, 18 цагт Говь-Алтай аймгийн Авто тээврийн төв болон Улаанбаатар хотын “Драгон” авто төвөөс хөдөлдөг.

Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвөөс жолооч нарт үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг ямагт ханган хөдөлгөөнд орохыг анхааруулдаг, тиймээс ч зорчдоос ирэх санал хүсэлт багассан гэлээ. 


Холбоотой мэдээ