Есдүгээр сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2015-09-22 09:54:43

09:00 цагт Улаанбаатар Сөүл хотын бодлогын түвшин дахь хамтын ажиллагааны семинар Блю скай цамхагийн 3 давхарт эхэлнэ.

09:00 цагт "Евро-Азийн музей дэх хувцасны цуглуулга" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал БСШУЯ-ны байранд болно.

10:00 цагт Сөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн хүндэт докторын цол олгох ёслолын ажиллагаа МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд болно.

10:00-11:30 цагт Нийслэлийн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд БНСУ-ын Руй санса компаниас буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий анхан шатны үзлэг оношлогоо хийх шээсний орчин үеийн аппаратыг хүлээлгэн өгөх ажиллагаа Нийслэлийн Иргэний танхимд болно.

10:30 цагт УИХ -ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгино хайрхан дүүрэгт байгуулсан Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажиллана.

12:15 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум"-д "Ус, эрүүл ахуй болон бохир цэвэрлэх байгууламжийн нэгдсэн менежментийн тухай" сэдвээр ГХЯ-ны 1 давхрын хурлын зааланд илтгэл тавина.

12:30 цагт МСНЭ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Гранд Плазагийн 15 давхарт байрлах Өмгөөлөгчдийн холбооны байранд болно.

13.00 цагт Хубилай хааны 800 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт НЗДТГ-ын 2 давхарт болно.

15:00 цагт МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг МҮХАҮТ-ын  507 тоотод зохион байгуулна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд