Чандманьд үүссэн хур хогийг цэвэрлэж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-19 16:41:21

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 11 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, Нэгдүгээр баг буюу Чандманы эцэст үүссэн хур хогийг цэвэрлэж ачих, булж тэгшлэх ажлыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас хийж гүйцэтгэж байгаа аж.

Олон жилийн турш хуримтлагдаж, үүссэн хур хогийг цэвэрлэснээр тус багийн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ая тух хангагдах юм байна.

“Улаангом сумын 1-р баг буюу Чандманы эцэст үүссэн хур хогийг цэвэрлэж, талбайг чөлөөлснөөр иргэдэд газар өмчлүүлэх ажлыг ирэх онд хийнэ. Мөн Улаангом сумын ЗДТГ-аас хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуйг дэмжих төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран дээрх газрын хөрсийг шинжлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр энэхүү газрын хөрс үржил шимтэй эсэх, хөрсийг юугаар бордож, хэрхэн арчилвал үр шимээ өгөх талаар мэдэх боломжтой болно. Иймд ард иргэд та бүхэн байгаль эх дэлхийдээ хог хаяхгүй байж, цэвэрхэн, хоггүй орчинд амьдарч хэвшмээр байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.

 

Холбоотой мэдээ