Энэ жил төл 4.1 саяар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-19 08:59:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд нийт төл малын 96.8 хувь буюу 23 сая төл бойжиж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4.1 сая толгойгоор өссөн үзүүлэлт юм.

Энэ оны эхний 9 сарын байдлаар, улсын хэмжээнд 755.8 мянган том мал хорогдоод байна. Нийт хорогдсон малын 46.1 хувийг ямаа, 41.9 хувийг хонь эзэлж байна. Малын зүй бус хорогдол өмнөх оноос 1.5 саяар буюу 65.9 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон малын тоо эхний 9 сард 39.4 мянга болж, энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 мянгаар буюу 6.1 хувиар багассан байна. 

Холбоотой мэдээ