Түлээ, нүүрсний хөнгөлөлтийн материал хүлээн авч байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-18 18:02:34

Увс /МОНЦАМЭ/. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай иргэдэд 140 мянган төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг жилд нэг удаа олгодог байна. Энэ дагуу аймгийн хэмжээнд түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг энэ сарын 15-наас эхлэн хүлээн авч байна.

“Нийгмийн халамжийн хуульд зааснаар байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол мөн тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донорт орон сууцны хөлс төлөхөд,хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа хөнгөлөлт олгодог. 

Дээрх хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд өргөдөл, иргэний үнэмлэх хуулбарын хамт, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт зэрэг материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай” хэмээн аймгийн ХХҮХ-ийн мэргэжилтэн П.Майдэлгэр хэллээ.

 

Холбоотой мэдээ