Төсвийн орлогыг 10 гаруй хувиар давуулан биелүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-18 15:29:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс 2019 онд орон нутгийн төсөвт 8,3 тэрбум төгрөг оруулахаас оны эхний 10  сарын байдлаар 9,5 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 113.7 хувиар давуулан биелүүлжээ.

Орлого давж биелэхэд хөрөнгийн орлого 122,8 хувь, аж ахуйн нэгжийн орлого 116,1,  нэмэгдсэн өртгийн албан татвар 119,2, хадгаламжийн хүүгийн орлого 190,1 хувиар тус тус биелсэн нь нөлөөлсөн аж.

Харин хөрөнгийн албан татвар 23.1 хувиар, газрын төлбөр 5.9 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 18.7 хувиар тасалдсан байна.

Тасалдсан татварын орлогын хувьд жилийн эцэс хүртэл төлөвлөсөн ёсоор бүрэн биелэх боломжтой хэмээн аймгийн Татварын хэлтсээс тайлбарлав.  

Холбоотой мэдээ