Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Тайванийг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-18 14:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 15 хүртэлх /2004-2006 онд төрсөн/ насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Тайчунь хотноо энэ сарын 22-24-нд болно.


Энэхүү анхдугаар тэмцээнд Монгол Улсаас “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнх, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч, Налайх дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч М.Кажыхухан нарын удирдлага дор найман тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.


Тус тэмцээний хөвгүүдийн 38 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ /Налайх/, 48 кг-д Г.Болор-Эрдэнэ /Хасу-Мегастарс/, 52 кг-д М.Толуй /Хасу-Мегастарс/, 57 кг-д Н.Отгонбаяр /Дорноговь, Зүүнбаян тосгон/, охидын 50 кг-д Б.Хишигсүрэн /Баянхонгор/, 58 кг-д Б.Хоролгарав /Хасу-Мегастарс/, 62 кг-д А.Даваажаргал /Налайх, “Голомт” цогцолбор сургууль/, 66 кг-д А.Бичигмаа /Дорноговь/ нар хүч сорих юм.

Холбоотой мэдээ