Улаанбуудай тонн нь 565 мянган төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ
ханшийг танилцуулбал, өнгөрсөн сард нэг тонн үрийн буудай Орхон аймагт 830
мянган төгрөг байв.
Энэ нь хамгийн өндөр үнэ
бөгөөд дундаж үнийг танилцуулбал, Төв аймагт тонн нь 632.5 мяган төгрөг байгаа
нь хамгийн хямд үнэ болж байна. Нэг тонн таваарын буудайн үнэ Төв аймагт
хамгийн хямд буюу тонн нь 565 мянган төгрөг байгаа бол Увс аймагт хамгийн хямд
буюу 360 мянган төгрөгийн үнэтэй нийлүүлж байна.
Нэг тонн овьёосны дундаж
үнэ Архангай, Орхон аймагт 700 мянган төгрөг байна. Энэ нь хамгийн өндөр үнэ
бөгөөд Төв аймагт тонн нь 495 мянган төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ болж
байна. Нэг тонн ногоон тэжээл Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 440 мянган
төгрөг, Архангай аймагт хамгийн хямд буюу тонн нь 200 мянган төгрөг байна.
Боодолтой өвс (20 кг) Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 11 мянган төгрөг байгаа бол Дорнод
аймагт 3.7 мянган төгрөг буюу хамгийн хямд, бусад аймагт 4-10.5 мянган
төгрөгийн үнэтэй байгааг ҮСХ-ноос мэдээллээ. Нэг тонн задгай өвсний үнэ Завхан
аймагт хамгийн их буюу 260 мянган төгрөг байгаа бол Дорнод аймагт хамгийн бага
буюу 80 мянган төгрөг, бусад аймагт 101-210 мянган төгрөгийн үнэтэй байна.