Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-15 15:03:20

ПАРИС. /Prensa Latina/. Францад шатахууны татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж эхэлсний нэг жилийн ойг тохиолдуулан жагсахыг “Шар хантаазтнууд” хөдөлгөөн нийгмийн сүлжээний хуудсуудаараа дамжуулан уриалжээ.


Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон шатахууны татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцсэн олон арван мянган иргэн 2018 оны 11 дүгээр сарын 17-нд шар хантааз өмсөн улс даяар жагссан бөгөөд Э.Макрон сүүлд уг шийдвэрээ хүчингүй болгосон юм.


Тухайн үеэс хойш “Шар хантаазтнууд” хөдөлгөөний гишүүд 52 долоо хоногийн турш бямба гараг бүр жагсаж, Ерөнхийлөгчийг огцруулахаас өгсүүлээд боловсролын хууль, тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг өөрчлөхийг шаардсан байна.


“Шар хантаазтнууд” хөдөлгөөний хүч сүүлийн саруудад суларч, жагсагчдын тоо ихээхэн цөөрсөн боловч уг хөдөлгөөний удирдагчид жагсаалын нэг жилийн ойг тохиолдуулан энэ долоо хоногийн бямба, ням гарагт өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан өрнүүлэхийг олон нийтэд уриалжээ. 

Холбоотой мэдээ