Увс аймаг Улаанбаатартай хар замаар холбогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлд тавигдсан 135,7 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 14-нд боллоо.
Ингэснээр Увс аймгийн төв Улаангом сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Увс-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын нээлтэд Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, замын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагууд, замчид, холбогдох албаны хүмүүс оролцсон байна.
Энэхүү зам ашиглалтад
орсноор Увс аймгийн 19 сумын 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд, Ховд аймгийн
хойд сумд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумын ард иргэд хот хооронд хатуу хучилттай автозамаар ая тухтай зорчих боломж
нээгдээд байна.