"Панамын файлууд" эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-15 14:19:16

ВАШИНГТОН. /VOA/. "Панамын файлууд"-ыг ил болгосноор олон нийтийн итгэлийг үгүй хийж, зам, сургууль болон Засгийн газрын бусад үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг бий болгодог татварыг жирийн иргэд төлөхөөс татгалзахад хүргэж болзошгүй байна гэж Дэлхийн банкны хоёр дахь том албан тушаалтан мэдэгдэв.

Энэ асуудалтай холбоотойгоор илүү хатуу чанд хууль гаргах замаар хамтран ажиллахыг Дэлхийн банкны ерөнхий захирал Шри Мульяни Индравати хууль тогтоогчдод уриалсан байна.

Панамд төвтэй хуулийн зөвлөгөө өгөх компаниас мэдээлэл алдагдаж, энэ нь дэлхийн баячууд хөрөнгө мөнгөө нууж, татвараас зайлсхийсээр ирснийг илчилсэн билээ.

Энэ нь олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, Засгийн газрын орлогыг бууруулж, зарим орны эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэж Шри Мульяни Индравати мэдэгджээ.

Мөн тэрбээр "удирдагчид, элитүүд болон баячууд нь өөр оронд данстай, ийм төрлийн хэрэгт холбогдсон байгааг олон нийт олж мэдвээс, нийгэмд яагаад гэсэн асуулт гарч ирнэ" гэж ярьсан байна.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ