АНУ-ын иргэн Мирна Анн Адкинсийг Алтан гадас одонгоор шагнав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-11 12:40:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.


Хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.


Хатагтай Адкинс Монголын их, дээд сургуулиудад англи хэлний хөтөлбөр эхлүүлэх, хэл болон соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр 25 жил ажиллаж байгаа юм. Мөн олон улсын “Lions” клубээр дамжуулан нүдний харааг тогтворжуулах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж, үзлэг оношилгоо хийх, шил тааруулах эрүүл мэндийн тусламжийг 1000 орчим иргэнд хүргэсэн байна.

Холбоотой мэдээ