“Спортын ордон”-ы их засварын төсвийг ирэх онд шийдвэрлэнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-11 11:46:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг амралтын өдрүүдэд ажиллаж аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарын ажилтнуудтай уулзалт хийж өөрийн салбарын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэ үеэр Хөгжимт драмын театрын барилгыг цаашид ашиглах боломжгүй болсон тул шинээр драмын театрын барилга барих, спорт, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг Спортын ордонд их завсар хийх, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдыг компьютер, нөүтбүүкээр хангах, аймгийн музейн барилгыг шинээр барих шаардлагатай байгаа зэрэг олон тулгамдаж байгаа асуудлуудыг анхаарч ажиллах талаар хүсэлт тавьж байв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Биеийн тамир спортын газрын харьяа “Спортын ордон”-ы их засварын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг ирэх онд шийдвэрлэхээр боллоо. Мөн багш нар өөрсдөө ёс зүйтэй байж багшийн нэр хүндийг өргөх шаардлагатай байгааг онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ