МХБХ-ны ерөнхийлөгч өсвөрийн шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-08 10:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн Э.Шинэбаяр, Н.Баттулга дасгалжуулагчтай 12 хүртэлх насны хѳвгүүдийн шигшээ багийн тамирчдыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.


ОХУ-ын улсад болсон "Бөмбөрцгийн хязгаар дахь хөлбөмбөг" хэмээх олон улсын тэмцээнд 12 хүртэлх насны шигшээ баг амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Тэд багаараа мөнгөн медалийн эзэд болсон төдийгүй Т.Энх-Эрдэнэ тэмцээний шилдэг довтлогч, хаалгач А.Билгүүн багийнхаа шилдэг тоглогч гэсэн шагналыг тус тус хүртсэн юм.


Холбоотой мэдээ