70321111 утсаар 200 гаруй иргэн гомдол, шүүмжлэл тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 16:48:44

2016 оны 1 дүгээр улиралд аймгийн Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар 475 иргэн ханджээ. Үүнээс 194 иргэн буюу 41 хувь нь мэдээлэл, лавлагаа авч, 254 иргэн буюу 53 хувь нь гомдол, шүүмжлэл тавьсан бол 27 буюу 6 хувь нь санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

Мэдээлэл, лавлагаа авсан иргэдийн 116 нь Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр хандсан бол хүн амын орлогын албан татварын буцаан олголтын талаар ч багагүй хандалт иржээ. Иргэдийн санал, хүсэлтийн дийлэнх нь аймгийн ЗДТГ-т чиглэсэн бол гомдол хамгийн их нь Арвайхээр сумын ЗДТГ-т 52 удаа, Арвайхээр ОНӨААЭҮГ-т 43 удаа, Боловсрол, соёлын газарт 28 удаа, аймгийн ЗДТГ-т 24 удаа тус тус тавигдсан байна.

Иргэдээс ирүүлсэн нийт санал, гомдлын 46 хувь нь төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бол 37 хувь нь ажиллаж, амьдарч буй орчныхоо эрүүл ахуйд чиглэсэн байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой гомдол 23 удаа тавигджээ.

Байгуулагуудаас өргөдөл, гомдлын 95 хувийг шийдвэрлэсэн байна. 2015 оны 1 дүгээр улиралд дээрх утсанд 188 иргэн хандаж байсан бол энэ онд иргэдийн хадалтын тоо эрс нэмэгдсэн байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ