"Ард”, "Ремикон"-ийн хувьцааны ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-04 17:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 4-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий 275.339 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+12.48%) болон "Ремикон" ХК (RMC+3.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол "Баянгол зочид буудал" (BNG-6.81%) болон "Талх чихэр" ХК (TCK-5.71%)-ийн хувьцаа хамгийн их унав. 

"TOP 20" индекс 0.34 хувиар буурч 18269.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.445.527.754.801.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ