Орхон аймагт хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-01 17:33:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Орхон аймагт НҮБ, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк

/ЕСБХБ/, Дэлхийн банк, Германы хамтын ажиллагааны GIZ  байгууллагын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.  

Олон улсын төсөл хөтөлбөрийг аймаг, орон нутагтаа татах, түүнийг хөгжил, бүтээн байгуулалтад ашиглах зорилгоор 2017, 2019 онд “Эдийн засгийн олон улсын форум”–ыг зохион байгуулсны үр дүнд НҮБ-аас 120 мянга, ЕСБХБ-аас 14 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон. Тухайлбал, НҮБ-аас хэрэгжүүлж буй 120 мянган ам.долларын 80 мянган доллар нь хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн гэр хорооллын айл өрхүүдийн жорлонг эко болгох, 40 мянган ам.долларыг залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, чадавхжуулахад зарцуулж байна.

Харин ЕСБХБ-аас санхүүжүүлэхээр болсон 14 сая ам. долларыг гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох,  үерийн далан байгуулахад зарцуулна хэмээн аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ. 

Холбоотой мэдээ