Өмнөд Африкт сүүний хуванцар савыг зам засахад ашиглаж байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-11-01 13:05:46

ПРЕТОРИА. /CNN/. Өмнөд Африкт хуванцар хаягдлыг бууруулж, замынхаа чанарыг сайжруулах зорилгоор сүүний хуванцар савыг дахин боловсруулж, зам засахад ашиглаж байна. 


"Зам дээр үүссэн нүхнүүдийн улмаас жолооч нар бэртэж гэмтэх, тээврийн хэрэгсэл эвдрэх тохиолдол түгээмэл гардаг бөгөөд эдгээр нь жолооч нарт жилд 3.4 тэрбум ам.долларын хохирол учруулдаг" гэж Өмнөд Африкийн Зам тээвийн яамнаас мэдээлжээ.


Өнгөрсөн наймдугаар сард “Shisalanga Construction” компани замуудын эвдрэлийг засахад анх удаа хуванцрыг ашиглажээ. Тус компани одоо 400 гаруй метр замыг зассан бөгөөд үүнд асфальт болон дахин боловсруулсан 40 мянга орчим ширхэг 2 литрийн сүүний савыг ашигласан байна. 

Холбоотой мэдээ