Эрүүл мэндийнхээ төлөө арван мянган алхалт хийлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-27 13:59:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сард тохиодог Дэлхийн алхалтын өдрийг Арвайхээр суманд энэ амралтын өдрөөр тэмдэглэн өнгөрүүллээ.

“Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя" уриан дор аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 200 гаруй хүн оролцож, арван мянган алхалт хийсэн юм. 

Алхах нь биднээс ямар нэг эд зүйл, техник төхөөрөмж, цаг улирлын онцлог шаардаад байхгүй, хүний бие махбодийн үндсэн хөдөлгөөн бөгөөд зүрх судасны үйл ажиллагаа, үе мөчний хөдөлгөөнийг сайжруулж, сэтгэл санааг тайвшруулдаг, цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлдэг хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байлаа. ДЭМБ-аас насанд хүрэгчдийг өдөрт 30, хүүхэд, залуучуудыг 60 минут алхахыг зөвлөдөг байна.  

Холбоотой мэдээ