Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын бүсийн сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-25 15:14:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Говийн бүсийн нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадавхжуулах бүсчилсэн сургалт 10 дугаар сарын 24-25-нд Дундговь аймагт болж байна.

Тус сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл, Монголын хүний нөөцийн менежментийн холбоо хамтран зохиион байгуулж байгаа ажээ.

Говийн бүсийн нийгмийн даатгалын салбарын ажилтнуудыг чадавхжуулах энэхүү сургалтад Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн 106 байцаагч оролцож байна.

Сургалтаар нийгмийн даатгалын салбарын хуулийн өөрчлөлт, тулгамдсан асуудлууд, төрийн албан хаагчийн харилцаа зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож байна.  

Холбоотой мэдээ