Засаг дарга П.Ганхуяг дугуйчин залууд мөнгөн тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-21 17:01:50

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа Ч.Мөнгөндалайг өнөөдөр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хүлээн авч уулзлаа.

Тэрээр унадаг дугуйгаар Монгол орныхоо 15 аймгийн 210 сумаар нийт 6200 км амжилттай аялсан бөгөөд энэ удаагийн аяллаараа Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгаар аялж байгаа аж.

Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Ч.Мөнгөндалайтай уулзаж аялалын сонин сайхнаас нь сонсож, амжилт хүслээ. Мөн Дорноговь аймгийн тухай ном, лого тэмдгийг гардуулж, дурсгалын зураг хамтдаа татуулж, аялалд нь зориулж мөнгөн тусламж үзүүлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд