ОХУ-Африкийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-23 09:24:52

СОЧИ. /TASS/. ОХУ, Африкийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх эдийн засгийн чуулга уулзалт Сочи хотод өнөөдөр эхэлж байна.


ОХУ, Африкийн дээд хэмжээний уулзалт нь урьд өмнө тохиож байгаагүй чухал үйл явдал болно гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн юм. Энэхүү уулзалтад Африкийн 56 улс орны удирдагчийг хүрэлцэн ирэхийг урьжээ. 


Уулзалтын дүнд ОХУ-Африкийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудлаар зөвшилцсөн чиг хандлагуудыг тодорхойлсон тунхаг бичгийг гаргахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ