“Багануур”, “Бэрх Уул”-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-21 17:20:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 19-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 79.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 389.909 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Бэрх Уул" (BEU +9.09%) болон "Багануур" ХК (BAN +5.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN -9.38%) болон "Махимпекс" ХК (MMX -5.19%)-ийн хувьцаа хамгийн их унав.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.867 ширхэг үнэт цаасыг 191.483.000 төгрөгөөр арилжсан байна. 

"TOP 20" индекс 1.01 хувиар буурч 18276.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.393.308.302.048.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ