Баянхутаг сумын спорт заал ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-21 12:55:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ оны дөрөвдүгээр дүгээр сард шаваа тавьсан Баянхутаг сумын спорт заалны барилгын ажил дуусч ашиглалтад ороход бэлэн болжээ. 

Гүйцэтгэгчээр орон нутгийн "Си Эйч Би Жи констракшн" компани ажилласан байна. Тус заал нь 750 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 36:18 мкв талбайтай, чийрэгжүүлэх өрөө, багш нарын өрөө, ариун цэврийн өрөөтэй. Барилгын инженер А.Боргил ярихдаа "Олон улсын стандартад нийцсэн сагсны талбайтай, Монгол Улсын аль ч суманд байхгүй хамгийн том заал гэж хэлж болно. Мөн хамгийн сайн чанарын материалыг сонгон авч барьсан” хэмээн онцлов. 

Тус суманд хийж буй бүтээн байгуулалтын ажилтай аймгийн Засаг дарга Н.Ганбямба очиж танилцахад, Самдан аваргын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, хүндэтгэлийн өргөө болон урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах боломжтой тайз, талбайг байгуулсан гэдгээ сумын удирдлагууд дуулгалаа. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дулаан цэвэр усны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажил үргэлжилж байгаа гэлээ.

Холбоотой мэдээ