Сайнцагаан сумын 100 гаруй мянган толгой мал бусад аймгийн нутагт отроор өвөлжинө

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-17 15:31:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр гарсан Засгийн газрын 285 дугаар тогтоол, Дундговь аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар, Сайнцагаан сумын Засаг даргын зүгээс малчиддаа илгээсэн албан бичгийн хэрэгжилтийн байдлыг тодорхойлох зорилгоор Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн Засаг дарга малчидтайгаа уулзаж, өвөлжилтийн байдалтай танилцлаа. 

Сайнцагаан сумын нутгаар энэ зун, намартаа хур чийг багатай, ургац тааруу, бэлчээрийн даац, хүрэлцээгүй байгаа учраас тус сумын 100-гаад өрхийн 100 гаруй мянган толгой мал Булган, Төв, Хэнтий, Говьсүмэр, Дорноговь аймгийн нутагт оторлох чигтэй байгаа ажээ.

2018 оны жилийн эцсийн мал тооллогоор тус сум 382,239 толгой мал тоолуулсан бөгөөд нийт малын 50 гаруй хувь нь орон нутагтаа өвөлжихөөр бэлтгэлээ базааж байгаа аж. Одоогийн байдлаар орон нутагтаа өвөлжих малчид 12 тн дэрс, суль, хамхуул, өвс, 36 тн халтар хомоол, аарц, шар ус, сорс бэлтгэн, 24 тн өвс, 18 тн тэжээл худалдан авч нөөцлөөд байгааг сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Сумын нөөцөд 34 тн өвс, 10 тн тэжээл, 8 тн халтар хомоолийг бэлтгээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ