"Дархан минж” компани жилд 250 мянган ширхэг нэхий боловсруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-13 02:09:28

“Дархан минж” компани Улаанбаатар хотод оёдол, Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах чиглэлийн хоёр үйлдвэртэй, тэрээр 2015 оны нэгдүгээр сард “Чингис бонд”-оос 4,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Эднийх өнгөрсөн онд авсан зээлийнхээ хүүг төлж байсан бол 2016 оноос эхлэж үндсэн зээлийн төлөлтөд орсон байна. Авсан санхүүжилтээрээ арьс шир боловсруулалтын таван төрлийн төхөөрөмж худалдаж авч ажилчдаа технолoгийн шинэчлэлийн туршлага судлуулахаар БНТУ-д сургасан. Мөн Нэхий гутлын үйлдвэр болон агуулахын зориулалт бүхий сэндвичэн барилгыг уг бондоос авсан санхүүжилтээр барьсан байна. Ингэж тоног төхөөрөмжөө шинэчилснээр бүтээгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэх болж монгол хонины нэхийг боловсруулж чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, арьсан эдлэл үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж эхэлжээ. Цэрэг, армийн албан хаагч, ажиллагсдын өвлийн хувцсыг чанар, стандартын дагуу жилд 250 мянган ширхэг нэхий боловсруулж төрөл бүрийн загварын 20-35 мянган нэхий дээл, малгай, бээлий үйлдвэрлэж байна. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ