ӨНӨӨДӨР: “Азийн хотуудын орон сууцны IV форум” болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-10-14 06:38:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭ намын зөвлөл хуралдана.

09.00 цагт НҮБ-ын байранд “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт” болно.

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Азийн хотуудын орон сууцны IV форум” болно. Утас: 88104671

10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Дэлхийн стандартын өдөрт зориулсан “Дүрс бичлэгийн стандарт нь даяаршлын талбарыг бий болгоно” семинар болно. Утас: 90910510

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

11.00 цагт Сүхбаатарын талбайд ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд жагсаал зохион байгуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөлтөх төсөл зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “ХУН 19” төслийн урлагийн боловсролын өдөрлөг, үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд ДАШТ-ийн урьдчилсан шатны Монгол, Киргизийн багийн тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын аж үйлдвэрийн зөвлөлөөс “Монголчуудын ажлын байрыг булаасан концессийн дээрэм” сэдвээр мэдээлнэ.

17.00 цагт Тэнгис кино театрт НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөлөөс “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар мэдээлнэ.

18.30 цагт “Blue Sky” зочид буудалд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн 55 жилийн ойн ёслол болно.

Холбоотой мэдээ