Зорилтот бүлгийн 33 өрхийг амьдрах гэртэй болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн “Мөнх алдар”-ын талбайд Засаг дарга Ж.Батжаргал 11 сумын 33 өрхөд гэрийг нь гардуулан өглөө.Зорилтот бүлгийн иргэдийг орон байраар хангах, тэдний амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор “Гэр төсөл”-ийг энэ онд хэрэгжүүлж байгаа аж.
Аймгийн ИТХ-ын аравдугаар хуралдааны 02 тоот тогтоолоор 2019 оныг “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалт”-ыг дэмжих жил болгон, аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн ажил төлөвлөсөний дагуу дээрх ажлыг зохион байгуулсан юм.