"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ"-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-11 19:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 10-р сарын 11-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 17 ХК-ийн 30.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 61.986 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 4 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол мөн тооны компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" (MBW +9.05%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.72%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" (MCH -10.00%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -3.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.99 хувиар өсч 19001.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.493.074.289.832.06 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ