Хогийн саваар хангах ажил үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын нэгдүгээр багийн айл өрхүүд 2013 онд хашаандаа ижил хэмжээтэй хогийн савтай болсон. Харин энэ онд Булган сумын 2,6–р багийн айл өрхийг тухайн хогийн саваар хангах ажил үргэлжлэхээр 180 саяын төсөвт өртөгтэй тендэр зарлаад байна.
Энэ удаад 400 ширхэг хогийн савыг зөвхөн 2 болон 6–р багийн айлуудад олгоно.
Хогийг гаднаас ачиж авах зориулалттай хогийн сав хийх тендэр зарлаж, Дархан уул аймгийн “Сан оргиу” ХХК шалгаран “Үндсэн хог хаягдал, Дахивар хог хаягдал” гэсэн 2 тасалгаа бүхий, тухайн айлд хүн байхгүй байсан ч хашаанд орох шаардлагагүй, гудамж руу харсан тагийг онгойлгож хогоо ачих зориулалт бүхий 212 хогийн савыг гэр хорооллын айл өрх, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайд туршилтын журмаар байрлуулсан нь иргэдийн болоод Хот тохижилт үйлчилгээний ажилчдын талархлыг хүлээсэн ажил болсон юм. Аймгийн БОАЖГ–аас зохион байгуулсан уг ажилд 138 сая төгрөг зарцуулжээ.
П.Батням