“Marvel” дан эмэгтэй супер баатруудаас бүтсэн кино хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-11 13:44:35

НЬЮ-ЙОРК. /Variety/. Marvel” киностуди бүх дүрийг эмэгтэйчүүд бүтээсэн супер баатруудын тухай кино хийж магадгүй байна. Энэ тухай Америкийн жүжигчин Бри Ларсон мэдэгджээ.


"Миний мэдэхээр ийм кино бүтээх хүсэлтэй байгаагаа “Marvel-н бүрэлдэхүүнд багтдаг олон эмэгтэй жүжигчин студийн дарга Кевин Файгид хандан мэдэгдсэн. Бид ийм кино хийхийг үнэхээр хүсэж байвал бас олон хүн үүнийг дэмжиж байвал боломжтой гэж би бодож байна” хэмээн тэрбээр ярьжээ.


Найруулагч Анна Боден, Райан Флек нарын энэ онд гарсан “Captain Marvel” киноны гол дүрд жүжигчин Бри Ларсон тоглосон бөгөөд кино 1.1 тэрбум ам.долларыг ашиг орлогыг цуглуулж чаджээ. Түүнчлэн энэ онд бүтээсэн Marvel”-н өөр хоёр киноноос олсон орлого 1 тэрбум ам.долларыг давсан байна. 

Холбоотой мэдээ