Хөвсгөл аймагт энэ онд шинээр 12 худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-10 22:58:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд орон нутагт мал сүргийн тоо толгой нэмэгдэхийн хирээр худаг усны асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хөвсгөл аймагт энэ онд 12 худгийг шинээр гаргажээ.

Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалт 25 сая төгрөгөөр Чандмань-Өндөр сумын Улаан асга багт нэг, Мөрөн сумын 10, 13, 14-р хороонд 4, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Тариалан, Их-Уул, Алаг-Эрдэнэ суманд 7 худаг гаргажээ. Харин Арбулаг суманд худаг гаргахаар 100 метр өрөмдсөн боловч цэвдэгтэй ус гараагүй гэнэ.

Тус аймгийн Тосонцэнгэл, Шинэ-Идэр, Жаргалант, Тариалан, Их-Уул  сумаас бусад бүх сум цэвдэгтэй учраас худаг гаргахад хүндрэлтэй байдаг. Аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй 590 гаруй, энгийн уурхайн 600 гаруй нийт 1200 гаруй худаг байгаа боловч жилд 15-16 худаг гаргах шаардлагатай байна” гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн С.Тогтохбаяр мэдээллээ. 

Холбоотой мэдээ