Хятад, Америкийн кино, телевизийн наадам ирэх сард болно

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-10 13:04:08

ЛОС-АНЖЕЛЕС. /Xinhua/. АНУ–ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын Холливуд дүүрэгт ирэх 11 дүгээр сард зохион байгуулах 15 дахь удаагийн Хятад, Америкийн кино наадам /CAFF/ болон Хятад, Америкийн телевизийн наадмын /CATF/ үеэр олон зуун кино, телевизийн уран бүтээлийг танилцуулна.


EDI media” байгууллагаас 2005 онд санаачлан зохион байгуулж эхэлсэн уг наадмууд нь кино, телевизийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой соёлын арга хэмжээ юм. 


11 дүгээр сарын 3-30 хүртэл зохион байгуулах Хятад, Америкийн кино, телевизийн наадмын үеэр сүр жавхлантай ёслолын арга хэмжээнүүдээс гадна олон арван дэд арга хэмжээг зохион байгуулна. Үүнд кино телевизийн салбарын төлөөлөгчдийн уулзалт, “Golden Angel” шагнал гардуулах ажиллагаа, кино, телевизийн үзэсгэлэн зэрэг багтаж байна. 


“Жил тутам зохион байгуулдаг Хятад, Америкийн кино, телевизийн наадам нь дорнод өмнөдийн соёлын солилцоог бэхжүүлэх гүүр юм” гэж “EDI Media” компанийн тэргүүн Жеймс Сү мягмар гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.   


Ж.Оюунтуяа

 

Холбоотой мэдээ