Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-08 17:29:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэгээр ахлуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах” ажлын хэсэг энэ сарын 8-наас Дундговь аймагт ажиллаж байна.  

Тус улсын үзлэгт аймгийн ИТХ, ЗДТГ-аас гадна түүврээр сонгосон байгууллагууд, сумыг хамруулах бөгөөд энэ удаагийн улсын үзлэгийн түүвэрт  НДХ, БСУСГ, УЦУОШГ болон Өндөршил, Адаацаг сум сонгогджээ.

Энэхүү улсын үзлэг нь байгууллагуудын архив албан хэрэг хөтлөлт, мэдээлэл, технологийг нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэж байгаа ажээ. Улсын үзлэг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Үүнээс өмнө Дундговь аймагт 2015 онд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг явуулж, тус үзлэгт аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Сайнцагаан сумын ЗДТГ түүврээр сонгогдон шалгуулж, “А” үнэлгээтэй дүгнүүлж байжээ.

Дундговь аймаг улсын үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд урьдчилсан үзлэгийг бүх сум, байгууллагад зохион байгуулсан ажээ.

Холбоотой мэдээ