Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны фитнесийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-08 11:05:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хѳлбѳмбѳгчдийн хамгийн чухал гурван чадварын нэг "бие бялдар"-ыг хѳгжүүлэх фитнесийн дасгалжуулагчийг бэлдэх анхны сургалтын нээлт ѳнѳѳдѳр боллоо.


Сургалтад АХБХ-ны "В" зэрэглэлээс дээш зэрэгтэй дасгалжуулагч нар оролцож байгаа нь энэхүү сургалтын чанар чансааг илтгэнэ. Монголын томоохон клубүүдийг удирддаг шилдэг багш дасгалжуулагчид хамрагдаж байгаа бөгөөд нээлтийн ёслолд МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси, Хүүхэд залуучуудын хѳлбѳмбѳг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик, Ерѳнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мѳнхзул нар оролцов.


АХБХ-ны сургагч багш Марк Шон Жонес болон Растислав Бозикийн хамтаар уг сургалтыг удирдан явуулж байгаа юм. 




Холбоотой мэдээ